Хуш модны амин тос-Cedarwood Essential oil/171012/
21'060₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хэмжээ: 10мл
Хуш модны амин тос нь хүчирхэг дулаан, кампорийн, чихэрлэг, модлог үнэртэй. Уурших хурд дунд зэрэг. Органик суурь тосонд шингэлж хэрэглэх ба тослог үс, арьс арчилгаанд тохиромжтой. Хуйханд түрхэж хэрэглэхэд үс уналтыг багасгана. Сэтгэл санааг тогтворжуулна.
🧴Арьс арчилгаа: Батга, экзем, мөөгөнцрийн халдвар, үлд, үс уналт, тослог үс арчилгаа, шархлаа зэргийн үед түрхэж хэрэглэнэ. Булчин үе мөч: үений үрэвсэлт өвдөлт, ревматизмийн үед түрхэж хэрэглэнэ.
🫁Амьсгалын эрхтэн тогтолцоо: Бронхит, хамрын хөндийн үрэвсэл, ханиалга, хамар битүүрэх үед үнэрээр болон уураар утаж хэрэглэнэ.
🧠Мэдрэлийн эрхтэн тогтолцоо: оюуны хэт ачаалал, стрессээс шалтгаалсан зовиур ядаргааг бууруулахдаа үнэрээр хүртэж хэрэглэнэ.
🎖Шинжлэх Ухааны нэршил: Cedrus Atlantica,
🇲🇳Монгол нэршил: Хуш мод
🇲🇦Бүс нутаг: Морокко улс
⚗️Амин тосыг боловсруулсан арга: Уураар нэрэх,
🌲Амин тос ялгаруулдаг ургамлын хэсэг: Үр
👃🏻Үнэр: Хөрслөг, дулаан үнэртэй.
☯️Зохицол: Бергамот (Bergamot), Шанцай (Cinnamon Bark), Лаванда (Lavander), Нимбэг (Lemon), Жүрж (Orange), Зандан мод (Sandalwood), Иланг иланг (Ylang ylang)
🇬🇧 Олон Улсын ISO 16128 органик бүтээгдэхүүний стандарт хангасан Англи улсын Керфүүт компаний түүхий эдийг ашиглан чанарын өндөр түвшинд монголд үйлдвэрлэв.