Амтат смүүти хийх өдөр
Нэг аяганаас маш олон төрлийн амин дэм, эрдэс бодисийг авах боломжтой ундаа бол смүүти юм. Ургамлаас ялган авсан амин тос хүний биед ашигтай амин дэм эрдсээр баялаг байдаг. Амин тостой 5 төрлийн супер смүүти жорыг хүргэж байна.
Зураг дээр дараад жоруудтай танилцаарай.
Анхилам ургамлын ид шид Доктор ойл
1. Өөх шатаах ногоон смүүти жор (1/2 авакода, 1 атга бууцай, 1 атга буржгар байцаа, 1 цайны халбага чиа үр, ½ аяга ус, ½ өргөст хэмх, ½ ногоон алим, 2-3 дусал цагаан гааны амин тос)
2. Дархлаа дэмжих смүүти жор (1/2 манго, 1ш гадил, ½ жүрж, 1ш тоор, 1 ц/халбага чиа үр, жүржийн амин тос 2-3 дусал)
3. Бие хоргүйжүүлэх смүүти жор (3-4ш улаан лооль, ¼ шахсан нимбэгний шүүс, 6-8ш мөс, 1 цайны халбага чиа үр, розмарин амин тос 2-3 дусал)
4. Стресс бууруулах смүүти жор (Хөлдүү гүзээлзгэнэ 1 аяга, гадил 1ш, тоор 1ш, чиа үр 1 цайны халбага, 4-8ш мөс)
5. Гэдэс цэвэрлэх смүүти (Бууцай 1 атга, хар чавга 3-4ш, гааны навч, нэрс 1 атга, 6-8ш мөс, батраш амин тос 2-3 дусал)