Жүржийн амин тос
1. Уур бухимдлыг арилган, сэтгэл санааг өөдрөг болгоно.
(2014 онд хийгдсэн судлагаагаар жүржийн амин тосоор амьсгалсан хүмүүс энгийн хүмүүсээс илүү тайван, өөдрөг болсон ба үнэрийн молекулууд нь тархины урд хэсгийн бор гадаргад нөлөөлөн анхаарал төвлөрөлтийг сайжруулан, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлж байгааг олж тогтоожээ. )
2. Батгашилт бууруулна.
Судлагаанд оролцогсдын батгашилтийн хэмжээ 43-75%р буурсан. Гэхдээ заавал органик эсвэл суурь тосонд шингэлж хэрэглэнэ. Дангаараа хүчтэй найрлагатай тул арьсыг нарны гэрэлд мэдрэг болгох, харшлах магадлалтай байдаг.
1-2 дуслыг 2 цайны халбага суурь тосонд шингэлж түрхэж хэрэглэнэ.
3.Үнэрээр хэрэглэхэд:
-Ханиад томуунаас сэргийлнэ.
– Сэтгэл санааг тогтворжуулна.
– Үрэвслийн эсрэг нөлөөтэй тул харшлын зовиурыг багасгана.
– Стресс бууруулна.
– Хүүхдийг бат бөх унтаж амрахад тусална. Тайвшруулах нөлөөтэй.